alim.mn | 2024.12.27
Гурван жилийн өмнө гарсан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай тогтоолыг сурталчлахад 100 сая төгрөг зарцуулна

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар “иргэд олон нийтэд танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажил” нэртэй 100 сая төгрөгийн тендер зарлажээ. Сурталчлах зүйл нь Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол тэргүүтэн. Энэ “алдарт” тогтоол одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оны 2-р сарын 28-ны өдөр  гарсан. Хэл амтай хэрэгжээд гурав дахь жилийнхээ утаат өвлийг үзсэн.  Тогтоол гарсан өдрөөс эхлээд МҮОНРТ төдийгүй бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсны дээр хот руу түүхий нүүрс оруулсан, түүхий нүүрс түлсэн хэргүүдийг байнга гаргаж, мэдээлж байсан. Өдгөө түүхий нүүрс түлж болохгүй гэдгийг гэр хорооллын нохой хүртэл мэддэг гэж хэлж болно. Тийн атал дээрхи тогтоолыг арилжааны 10-аас доошгүй ТВ, 20 хүртэлх вэб-сайт, цахим хуудас, 15-аас доошгүй сонин сэтгүүлд сард 3-аас доошгүй удаа сурталчилахаар 100 сая төгрөгийн тендер ийнхүү зарлагджээ. Түүний оронд пийшин зуухны зөв засвар арчилгаа, битүүмжийн хяналт, угаарын хийнээс  урьдчилан сэргийлэх, хордсон үед анхан шатны тусламж үзүүлэх зэрэг илүү тулгамдсан асуудлыг сурталчлах нь зүйтэй мэт санагдана. Тэгээд ч энэхүү тендерийн “санаачилагч” нь Агаарын бохирдолтой тэмцэх газар биш, харин илүү эрх мэдэлтэй өөр нэгэн байх гэсэн хардлага төрж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ