alim.mn | 2024.12.23
УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэгээс болж, театраасаа гарч, Вронскийд тоглох боломжоо алджээ

 Өнгөрөгч 2020 он тэр чигтээ хөл хориотой, урлаг соёлынхны хувьд ажил хэрэг нь “хаалттай” жил болж өнгөрлөө. Гэхдээ өнгөрсөн 10 дугаар сард урлагийнхны хөл хорио тавьсан үед УДЭТ-т найруулагч Н.Наранбаатарын “Анна Каренина” жүжиг нээлтээ хийсэн. Мөн гуравдугаар сарын эхээр "Анна Каренина"-г гурван өдөр тоглож, УДЭТ-ын 54 ажилтан жүжигчин коронавирусын халдвар авсан. Энэ тоо өссөөр "Анна Каренина" жүжиг үзсэн улсын дунд халдвар  тархсан байдал өссөөр байна.  

Эмэгтэй жүжигчдийн мөрөөдлийн дүр Жульетта, Анна Каренина, эрэгтэй жүжигчдийн хувьд Вронский, Ромео байдаг гэлцдэг. Угаас хүн төрөлхтний хувьд “Анна Каренина” ширээний ном болсон, хэн бүхэн мэдэх сонгодог зохиол. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хайртай, сонирхолтой дүр. Тиймээс энэ жүжгийг үзэх хүсэлтэй үзэгчид олон байсан. “Анна Каренина” жүжиг 10 дугаар сарын 3-нд нээлтээ хийж, 31 хүртэл тоглосон. Тэгэхэд 10 сарын 20-д гараад 31-ний тоглолтын билет зарагдаж дууссан гэдгийг УДЭТ-ын Маркетингийн алба зарласан, тийм л эрэлттэй жүжиг болж чадсан билээ.

“Анна Каренина”-д УДЭТ-ийн жүжигчин Н.Баярмаа, Вронскийд Т.Сэргэлэн тоглож өөрийн карьер, дурсамжинд томоохон “юм”-тай болсон. Юутай ч Вронскийн дүрд жүжигчин Э.Тодгэрэл тоглох боломжтой байжээ. Энэ тухайд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Анх зохиол уншаад энд Б.Баярмаа тоглох юм байна гэж бодсон. Каренинд тэр гэж. Энэ хоёр дүр хамгийн түрүүнд харагдсан. Энэ хоёр байгаа учраас найдвар байна. Вронскийд манай театрт байсан Э.Тодгэрэл гэж залуу байсан ч Америк руу  хувийнхаа амьдралыг хөөгөөд явсан. Би уг нь тэрийг гэж бодсон байсан. Вронскийд одоо Т.Сэргэлэн тоглож байгаа” гэж ярилцлага өгсөн.

УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл найз бүсгүй П.Шүүдэрцэцэгийн араас Америк явсан. Хэрвээ Америк яваагүй бол “Анна Каренина” жүжгийн Вронскийд тоглож, драмын жүжигчний хувьд нэг мөрөөдлөө гүйцээх боломжтой байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ