Баярын Болд, Э.Чулуунчимэг хоёр салаад удлаа. Б.Аялгуу охин нь ээж дээрээ үлдсэн. Баярын Болд, Э.Чулуунчимэгийн гэр бүл нь Хөвсгөлийн гаралтай дуучин Д.Найдандоржийнх. Т.Найдандорж, Баярын Болд хоёрынх хааяа дэрлэн амьдарч, нэг нэгийнхээрээ орж гардаг байсан. Харин Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр салснаар дуучин Д.Найдандорж, Э.Чулуунчимэгтэй найз нөхдийн харьцаагаа хадгалж үлдсэн гэдэг.
Дуучин Т.Найдандорж зөөлөн зан ааштай, “Сайхан ханьдаа”, “Яг л чи минь”, “Хайраар зөөлөрдөг хорвоо” “Сэтгэлийн нандин” зэрэг дуу нь олны сэтгэлд нийцэж, хайрын дуучин гэж үнэлэгддэг. Найдаа СУИС-ийн оюутан байх үеэсээ уран бүтээлээ хийж хүмүүст танигдсан. Амьдралын ханиараа Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Жадамбын зээ охиныг сонгосон. Д.Найдандоржийн эхнэрийг Д.Номинзул гэдэг. Хүмүүнлэгийн их сургуулийг төгссөн. Долоон жил хамт амьдарсан хосууд хөөрхөн охинтой. Харин сүүлийн үед Д.Найдандоржийг эхнэрээсээ салсан гэж ярих боллоо. Энэ нь үнэний хувьтай бололтой. Юутай ч хэдхэн сарын өмнө буюу өнгөрсөн 2020 оны 4 дүгээр сард “Хамгийн чухал зүйл бол гэр бүл. Хамхуул шиг хийсэхийг хүсдэггүй” гэж ярилцлага өгсөн дуучин Найдандорж болон эхнэр хоёрын харилцаа яагаад хөндийрөх болов? Ямар ч байсан нийтийн дуучдын нэгэн үеийн төлөөлөл болсон хоёр сайхан гэр бүл салсан сурагтай. Гэрэл зураг дурсамж хадгалан үлдэнэ гэдэг. Нэг үе сайн гэр бүлийн найз, сайхан хос явсан дөрвөн залуу салж, хоёр охин ааваасаа тусдаа амьдарч байна.