alim.mn | 2024.12.23
Алтны магнат Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ял оноолоо

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал ажилтай, шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1 дэх заалтад  зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг “залилах“ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ялыг, Х.Даржаад 5 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, ялыг нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
24.154.170.220
Мянганбаяр шоронд оржээ хөөрхий нөгөө мөнгө авдаг хүүхнүүд нь эргэлтээр очих хэрэгтэй дээ Пүрэвсүрэн Ариунцэцэг өөр хэн хэн билээ дээ
Зочин
3 жилийн өмнө
24.154.170.220
Мянганбаяр шоронд оржээ хөөрхий нөгөө мөнгө авдаг хүүхнүүд нь эргэлтээр очих хэрэгтэй дээ Пүрэвсүрэн Ариунцэцэг өөр хэн хэн билээ дээ
Tidwing
2 сарын өмнө
37.139.53.167
<a href=https://enhanceyourlife.mom/>where can i buy priligy online safely</a> Thanks in advance girls
Төстэй мэдээ