Темпо 25 дугаар телевизийн шоунаас төрсөн дуучин. "MIXX" хамтлагийн Темпо буюу Болдбаатарыг “фэйсбүүк од” Шүүдэрцэцэгтэй хамт амьдарч байсан гэдгээр нь олон нийт танина. Тэд хамтдаа 3 жил байсан. Энэ жил 28 нас хүрч байгаа Темпо эмээтэйгээ амьдардаг, аав ээжээсээ багаасаа хөндийрсөн гэдгээ ярилцлагандаа хэлдэг. Дуучин Темпог хүмүүжүүлсэн сайхан эмээ нь энэ. Эмээтэйгээ авахуулсан зураг нь хүмүүсийн сонирхлыг татаж, хөөрхөн эмээ гэж магтаж байна. Темпо "Багадаа их ганцаардмал томоотой хүүхэд байсан. Ээж маань бага байхад гадаад явж, аав гэдэг хүний хайр, халамжийг мэдрээгүй өссөн. Ер нь эмээ минь л намайг өдий зэрэгт өсгөсөн ачтай хүн дээ. Хааяа аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүдийг хараад их л атаархдаг байж билээ. Аавыгаа санаж, өөрөө өөртэйгөө ярьж байгаад л уйлчихдаг хүүхэд байсан. Тэгээд ч тэр үү хүмүүнлэгийн үйлстэн болох юмсан гэж боддог. Байгаагаа бусадтай хуваалцах сайхан шүү дээ. Боддог, мөрөөддөг зүйлс тэнгэрийн одноос их, сансрын галактикаас уудам байна" гэж ярилцлага өгч байлаа. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг П.Шүүдэрцэцэгтэй гурван жил хамтдаа амьдарсан. "Шүүдэрхэн" дуугаа Шүүдэрцэцэгт зориулж, хамтдаа олон ангит кинонд тоглож явсан болохоор Темпогоос Шүүдэрцэцэгийг их асуудаг.
-Шүүдэрцэцэгтэй гурван жил үерхсэн. Нэгэн цагт хайртай байсан хүнээ ямар ч цаг үед өмгөөлж хамгаална. Хүмүүс бидний салсныг янз бүрээр л ярьдаг. Хэн хэнд нь л буруу байсан. Надад илүү буруу байсан байх. Бид харилцааны хувьд таарч тохирохгүй болоод л салсан. Одоо бодоод байхад миний ухаан дутсан зүйл зөндөө байсан юм шиг санагддаг. Уужраад суухад миний буруу мэт бодогддог” гэсэн юм. П.Шүүдэрцэцэг "Бид гурвын болзоо" кинонд хамт тоглосон УДЭТ-ын жүжигчин Тодгэрэлтэй хамт амьдарч эхэлж, Темпо Шүүдэрээ хоёр салсан гэдэг.