MGL радиод Хаш, Энхболд тэргүүтэй хэдэн хэлтэй, эрдэм мэдлэгтэй нас тогтсон эрчүүд бий. Дэлхийн монголчуудын уриатай радиог тогтсон сонсогч, үзэгчидтэй. Тус радиогийн хөтлөгч Б.Энхболд "Facebook-ээс хоёр дахь зарга аа авлаа. Манай радиогийн нэвтрүүлгээр МУГЖ Д. Надмид гуай орсон юм. Тэгээд өөрийнхөө дуулсан "Тосонгийн орой" гэдэг дуугаа дуулсан, бас Enigma хамтлагийн "Age of loneliness" дуунаас манай Alima Khash яг Надмид гуайн дуулсан хэсгээс нь радиогоороо явуулж сонирхуулсан юм л даа. Тэгсэн харин UMG буюу United Music Group гэгч энэ дууг бид эзэмшдэг гэж манай видеоны дууг хаасан мэдэгдэл ирүүллээ. Гэнэт бас гэдэн хөдлөөд " Энэ эмэгтэй бол энэ дууг дуулсан хүн бөгөөд энэ хүний хоолой яг энэ дуун дээр дуугарч байна. Бид энэ дууг хэдэн зуун жил дуулж ирсэн, Монгол ардын Уртын дуу байгаа юм. Харин "Энигма" хамтлаг энэ хүнтэй, Монгол улстай ямар нэг хэлцэл хийж, зөвшөөрөл авалгүйгээр энэ дууг ашигласан байна. Зөвшөөрөл авах улс нь бид гэж бодохгүй байна" гэж бичээд зарга үүсгэжээ Гэтэл өнөө өглөө ийм хариу иржээ. Захидлын хариуны утга нь "Таны эсэргүүцлийг хүлээн авч UMG гомдлоо эргүүлэн татлаа" гэж байгаа. Эхний удаа нь бас нэг уртын дууг маань Энэтхэгийн нэг телевиз өөрийн өмч гэдэг гомдол гаргаад, хариуг нь би бас Энэ чинь Монгол ардын уртын дуу гэж бичээд зарга авч байса юм байна.