Төр киночдын “хамтын ажиллагааны” нэгэн жишээ нь жүжигчин Б.Амарсайханы хүчирхийллийн эсрэг киног Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар төсвийн 266 сая төгрөгөөр санхүүжүүлсэн явдал байлаа. Өдгөө кино ч гараагүй, мөнгө ч байхгүй болсон. Тэгвэл ГБХЗХГ энэ алдаанаасаа сургамж авсангүй, ахиад л кинонд “хөрөнгө оруулалт” хийжээ. Энэ удаад жаахан хаширлаж хоёр гурван зуун сая төгрөг биш харин арваадханыг өгсөн нь “сайшаалтай”. Газрын дарга М.Энх-Амарын өнгөрсөн онын 10-р сарын 1-ний өдрийн А/209 тоот тушаалаар “залуучуудын гэр бүл төлөвлөлт ...” гэх мэт асуудалд соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар “Малчин залуус” ОАКинонд 9,9 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Киноны анги бүрийн үндсэн цацалт дундуур 54 секундын сурталлгаа явуулж залуусд “нөлөөлөх” гэнэ. Мөн хүчирхийллийн эсрэг хуулийн шторкыг цацах аж. Үүнийг ажил бус гэж үгүйсгэхэд хэцүү. Гэхдээ өмнөх шигээ явдал ахиад л давтагдаж байна. Тус газар жүжигчин Б.Амарсайханд мөнгө өгсөн ч кино нь алга. Түүн шиг “Малчин залуус” ОАК бид үзээгүй л байна.