
Энэ нь 268 тэрбум юань буюу 30 тэрбум евротой тэнцэх хэмжээний алт гэнэ. Уг алтыг Хятадын хуулийнхан өмнө нь Хайнань мужийн захирагчаар ажиллаж байсан өдгөө 58 настай Занг Куйгийн байшингийн подвалаас хурааж авчээ. Экс захирагч нь энэ баялагаараа Хяятадын хамгийн баян хүн гэх тэрбумтан Жек Магаас ч илүү чинээлэг болж таарчээ. Форбес сэтгүүлийн жагсаалтаар “Али Баба” компанийг үндэслэгч нь 37 тэрбум долларын хөрөнгөтэй гэдэг. Тэгвэл экс захирагчийн хөрөнгийг долларт шилжүүлбэл Жек Магаас ч баян аж. Занг Хуй өмнө нь Хайнань мужийн төв болох есөн сая хүн амтай Хайкоу хотын намын хорооны даргаар ажиллаж байгаад мужий захирагч болжээ. Тэрээр эрх баригчдын авлигалын эсрэг компанип ажлаар илэрсэн 17 дахь төрийн өндөр дээд албан тушаалтай болж байна. Эх сурвалжийн мэдээлснээр экс захирагчаас хураасан алт нь Литви улсын алтны нөөцөөс ч их гэнэ.

