Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун, нөхөр О.Тэнүүний хамт залуусын сошиал нэвтрүүлэгт оролцжээ. Төрийн тэргүүний хүүхдүүдээс монголчуудын сайн танил болсон хүүхэд нь ууган охин Б.Намуун. Б.Намуун 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аавынхаа сонгуулийн компанит ажилд арын “фон” болон голлох үүрэгтэй оролцож, “Тэргүүн охин” алдар хүртсэн. Тэргүүн охин УИХ-ын гишүүн асан, Онцгой байдлын сайд Сайнбуянгийн Отгонбаярын ганц хүү О.Тэнүүнтэй гэрлэсэн. О.Тэнүүн “Оюуны ундраа”-гийн Отгонбаярын өв залгамжлагч, Хотын дарга асан эдүгээ УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Амарсайхан авга ах нь.
Б.Намуун, О.Тэнүүн хоёр улс төрийн нөлөө бүхий ураг барилдсан гэр бүлийн хүүхдүүдээс хамгийн царайлаг, үзэсгэлэнтэй, нүд булаам сайхан хос. Б.Намуун, О.Тэнүүн хоёр анх дунд сургуулиасаа эхлэн үерхсэн ч, 20 нас хүрээд хэсэг зуур тусдаа байсан. Энэ үед Б.Намуун гэрлэсэн. Гэсэн ч удалгүй салсан юм. Харин 4 жилийн өмнө анхны хайр болох Тэнүүн, Намуун хоёр хамт амьдарч ууган хүүхдээ угтан авсан юм. Б.Намуун “Арван долоон настай байхдаа ээжийнхээ хийсэн дээлийг өмсөөд…Хүн болгоны хайрын түүх өөр өнгө аястай, өөрөөр эхэлдэг. Жаргал зовлон, aдал явдал, аз жаргал гээд амьдрал олон даваатай байдаг…Залуу насны үерхэл, хайр дурлал, цаг хугацааны эрхээр өөрсдийгөө олдог. Өөрийн хүсэл сонирхол болон бусдын хүсэл сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй гэж боддог.
Залуу насандаа xэчнээн хайртай, дуртай ч гэсэн, амьдралын утга учир, зорилгыг олж үнэ цэнийг илүү бүтээж, эргээд бодоход илүү тэсвэр тэвчээртэй, утга учиртай, зорилготой, нэг нэгнээ хайрлан хүндэтгэдэг амьдрал илүү оршин тогтнодог” гэсэн нь залуу хосын энэ амьдрал асар их утгатайг илтгэнэ. Өсвөр наснаасаа үерхэж эхэлсэн ч хутганы ир шиг 20 хэдхэн насандаа салж, бүтэлгүй гэрлэлттэй таарч, эргээд учирсан залуу хосын хайрын жор, түүх хүмүүст сонирхолтой байх нь мэдээж. Өрхийн тэргүүн О.Тэнүүн “Бизнесээ төлөвлөдөг шигээ гэр бүлээ төлөвлө, хоёулаа сайдаж муудаад ч хамаагүй хамт суугаад, гэр бүлийн төлөвлөгөөгөө гарга” гэж хэлсэн байна.