Д.Уранзаяагийн 29 насны төрсөн өдөр золгүй, эмгэнэлтэй явдлаар дуусаж, Монголын сагсан бөмбөгийн ирээдүй, од болон гялалзаж явсан хоёр сайхан залуу амь насаа алдсан билээ. Инстаграмд идэвхтэй Д.Уранзаяа энэ цагаас хойш олон нийтийн сүлжээнд үзэгдэхээ больсон. Д.Уранзаяа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн төрсөн дүү. Олимпийн медальт С.Төгсцогттой хамт амьдарч хүүгээ төрүүлсэн. Олимп, дэлхийн мөнгөн медальт МУГТ Н.Төгсцогт, Д.Уранзаяа хоёрын хамтын амьдрал бүтээгүй. Д.Уранзаяа нэг хэсэг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын том хүү Э.Сүлдтэй хайр сэтгэлийн холбоотой байсан. “ZU” клубийн менежер Б.Билгүүнтэй жил гаруй үерхээд салсан, амьдрал нь олны алган дээр байгаа юм шиг тод бүсгүй. Д.Уранзаяа “Стар” телевизийн хөтлөгчийн ажлаа орхиж, Mongol HD телевизийн харьяа "Volume plus" телевизийн захирлаар томилогдон ажиллаж байгаа.
Удган Т.Замандын отгон охин Д.Уранзаяагийн төрсөн өдөр 2 дугаар сарын 2-нд болдог. Төрсөн өдрийн үдэшлэгт очсон хоёр залуу амиа алдсан. Сагсчин Т.Их-Уул 2 метр 2 см өндөр, 2000 онд төрсөн, Дээд лигийн 23_Storms баг төдийгүй орчин цагийн сагсан бөмбөгийн өнгийг тодорхойлох Монгол Улсын Сагсан Бөмбөгийн ирээдүй болсон тамирчин гэж үнэлэгддэг байв. Талийгаач Т.Их-Уул дасгалжуулагч С.Баярцогтын удирдлага дор сагсан бөмбөгчийн замналаа эхлүүлж, “Этүгэн Ирвэсүүд” багт тоглож, Серби Улсын “Партизан” багт дуудагдаж, "Public Basketball" клубтэй гурван жилийн гэрээ байгуулсан. Тэрээр 15 насандаа "Спортын дэд мастер" цолны болзол хангаж, 18 насандаа "Спортын мастер" цол хүртсэн байна. Хамтдаа таалал төгсөн сагсчин нь “ОТИС Шилүүснүүд” багийн холбон тоглогч Х.Цогтсайхан агсан. Талийгаач Х.Цогтсайхан анх "Сити" их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож, оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээнд “ОТИС Шилүүснүүд” багаа удирдаж, мөнгөн медалийн эзэн болсон. Сагсчин залуус согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрч, нөгөө нь 15 давхар барилгаас үсэрч, амиа хорлосон гэж албан бус эх сурвалж хэлдэг. Энэ аймшигт явдал Д.Уранзаяад хүнд цохилт болж, олны өмнө гарахаа больсон гэнэ.