alim.mn | 2024.12.27
УИХ-ын сонгуулиар МАН 2 тэрбум 35 сая, АН 164 сая төгрөгийн хандив авчээ

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшихээр өрсөлдөгчгүй тодорч, далд сурталчилгаандаа ил тод орж, гараандаа гарлаа. Харин гол өрсөлдөгч АН-ыхан хоёр хуваагдчихсан С.Эрдэнийн нам, тувааны нам гэж хуваагдаж, намын даргаа сонгохоор дотооддоо тэмцэлдэж байна. Өмнөх сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөн ялсан Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон, эрхтэй гэж мэтгэлцэж байна.

Юутай ч өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд Төрийн аудитын газраар Мөрийн хөтөлбөр болон хандивын тайлангаа хянуулан, дүгнэлт гаргуулсан. 2020 оны сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-нээс өмнөх жилийн нэгдүгээр сарын нэгэн хүртэл МАН хоёр тэрбум 35 сая 97 мянган төгрөгийн хандив авчээ. Харин Ардчилсан нам мөн хугацаанд 164 сая төгрөгийн хандив авсан байна. Хөдөлмөрийн үндэсний нам 280 мянган төгрөг, МАХН 84 сая 51800 төгрөг, ШИНЭ нам 18 сая 317 мянган төгрөг хүлээж авсан байдаг.  Харин Бүгд найрамдах нам болон Үнэн ба зөв нам хандивын аливаа хувь хүн, албан байгуулага, аж ахуйн нэгжээс орлого, хандив  хүлээж аваагүй хэмээн тус тус тайлагнажээ. Харин энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд яах бол. Хандивын үнэлэмж, хэмжээ өөрчлөгдөхгүй болов уу.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ