alim.mn | 2024.12.27
ҮАБЗ-д ийм өмгөөлөгч ажилладаг гэхээр үнэндээ эвгүй байна

Анх ҮАБЗ-ийн ажилтан Б.Баасанцогтыг хэдэн шүүгч, прокурортой архидлаа, бүсгүйчүүдтэй зугаацлаа гэхэд "За яах вэ,чөлөөт цагаараа эр хүний хийдгийг хийж, найзууд уулзалдсан биз" гэж бодож байлаа. Замын цагдаагийн энгэрийн камерт өртөж, ажил албаа хэлэн бүлтэлзэж байхад өмөөрч суулаа.

 2012 онд анх төрийн албанд хөл тавьж, нэг сэтгүүлчид 40 сая төгрөг өгсөн баримт ил болоход чимээгүй байлаа.  Харамсалтай нь шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд 65.1 тэрбум төгрөг тараасан гэлээ. Тэр тусмаа шүүгч нарт 60 мянгаас 30 сая төгрөг шилжүүлж, цагдаагийн алба хаагч, хуулийнханд Богд хаан боорцог тарааж байгаа юм шиг “чулууддаг” юм байна. Мөн 20 сая ам.доллар ОХУ-аас ачаад ирсэн гэх асуудалд нэр нь дуулдаж байна

 Гэтэл сүүлдээ Нийслэлийн Ерөнхий Прокурор, ТЕГ-ын ажилтнуудад мөнгө тараасан гэж яригдаж эхэллээ. Эд нараас хууль бус шийдвэр гаргуулах гэж мөнгө шилжүүлсэн болов уу гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна.

           Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбатыг ангийнхаа охинд тусалсан гэнэ. Гэтэл нэг оны төгсөлт доктор Д.Янжинхорлоог хуурамчаар гарын үсэг зураад, хуурамч үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан хэргийг "Гэмт хэрэг биш" гэж үзснийг ухаад ойлгож чадсангүй. Б.Баасанцогтын байшин сав, авгай хүүхний тоо асуудлаас илүү энэ илүү ноцтой зүйл болохоор үе үе 50 мянган доллар солиулдаг баян өмгөөлөгч Б.Баасанцогтыг сайн шалгахгүй бол, Монгол Улсын ҮАБЗ-д ийм өмгөөлөгч ажилладаг гэхээр үнэндээ эвгүй байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
3 жилийн өмнө
202.9.46.184
Бүх өмгөөлөгч нарын дансны гүйлгээг шалгах хэрэгтэй
Иргэн
3 жилийн өмнө
66.181.190.84
Монголд хууль уландаа гишгэгдсэнийг хаа сайгүй яриад, иргэд мэдрээд байхад яагаад итгэхгүй байсан нь бас л хачин байна. Өмгөөлөгчид ангийнхан болон багш нартайгаа нийлээд л муу иргэдээсээ сааж өгдөг гэдгийг олон хүнээс сонсож байлаа. Бүгд өмгөөлөгч хийгээд байгаа ш дээ тэгээд... Аль илүү хахууль өгсөн талд нь үйлчилнэ, ичихгүй хахууль улайм цайм нэхдэг гэж байгаа юм.. Хахууль өгчихсөн болохоор нөгөө хүмүүс нь ч бас сөхөж ярихаас санаа зовдог, айдаг, адгийн зарга 10 хоногтой гээд л орхидог. Эд нарыг бурхан тэнгэр бүх талаар зовж үхтэл нь аль мууг нь үзүүлж гэсгээгээсэй.
Төстэй мэдээ