alim.mn | 2025.05.17
Ерөнхийлөгчийн тамгын газрын албан хаагчдыг гадуурхаж, вакцинд хамруулсангүй

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир болон Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, Я.Санжмятав, С.Ламбаа нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудыг вакцинжуулалт хамруулаагүй, ялгаварлан гадуурхаж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа хэллээ.

Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газарт сөрөг хүчин  шиг хандаж байгаа эрх баригчдын бодлого Монголын төрд аюул учруулж байна. Үндсэн хуулийн цэц дээр явж байгаа зүйл бол сүүлийн 30 жилд болж байгаагүй увайгүй үйлдэл. Ерөнхийлөгчийн тамгын газрын албан хаагчид хүртэл гадуурхагдаж байна. УОК-оос гаргасан вакцинжуулалтын хуваарь гарахад Ерөнхийлөгчийн тамгын газар байхгүй байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд хаана очиж вакцинд хамрагдах нь тодорхойгүй, хуваарьт ороогүй байна. Гэтэл төрийн бүх албан хаагч, ТӨҮГ-ын албан хаагчид вакцинд хамрагдаад дуусч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцид эрх баригч намын хандаж байгаа хандлага ямар байгааг харуулж байна. ҮАБЗ өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй байна. Нэг ч удаа хуралдаагүй" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ