Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн од, “Шарлотт Хорнет” багийн эзэн Майкл Жордан өөрийн төрлөх хот Шарлоттод эмзэг давхаргынханд зориулан эмнэлэг бариулжээ. Тэрээр уг эмнэлгийг барихад хувиасаа долоон сая доллар зарцуулсан байна. Эмнэлэг нь бага орлоготой болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдэд голчилон үйлчилэх аж. Майкл Жордан энэ тухай эмнэлгийн нээлтэд ярихдаа тэсгэлгүй нулимс унагажээ.
-Энэ бол олон жилийн туш намайг дэмжиж тусалж ирсэн тэр хүмүүсд барьж буй миний хариу бэлэг юм. Би хүмүүс амьдарч байгаа газраасаа хамаараад эмнэлгийн ялгавартай үйлчилгээ авах ёсгүй гэж үздэг-
Эмнэлэг нь Шарлотт хотын ядуусын гэгдэх дүүрэгт баригдсан. Эмнэлгийн ханан дээр “Би дараа үеийнхээ гүүр нь болохыг хүсдэг” гэсэн сагсан бөмбөгчийн хэлсэн үгийг бичжээ. Эмнэлэг нь хамгийн орчин үеийн техник хэрэгслээр тоноглогджээ. Үзлэгийн нийт 12 кабинеттэй гэнэ.