alim.mn | 2024.12.27
Засаг дарга Р.Сэддорж хайрын тоглолт дэмжиж, бөхийн дасгалжуулагч цалинжуулж аймгаа “хөгжүүлж” байна

Манай 21 аймгийн Засаг дарга нараас санаа зовох зүйлгүйгээр аз жаргалтайгаар аймгаа удирдаж байгаа нь Өмнөговийн Р.Сэддорж гэнэ. Тэрээр  хайрын тоглолт дэмжиж, бөхийн дасгалжуулагч цалинжуулсан шиг сууна.  Засаг даргатан аймгийнхаа залуу уран бүтээлч Э.Чинсанаагийн “Хайр ирнэ” хэмээн цахим тоглолтонд төсвөөс  гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.  Засаг дарга бүр өөрийн хайртай дуучин бөхтэй байдаг агаад түүнийгээ ажиллах хугацаандаа идэвхийлэн дэмждэг гэдэг.  Захирамжинд залуу бүтээлчийг тоглолтоо үр дүнтэй, өргөн хүрээтэй хийхийн хамт тайлан мэдээгээ  ирүүлэхийг үүрэгджээ. Бодвол дуучин залуу “миний тоглолтын үр дүн” хэмээн Засаг даргаа бөөн хайраар “булсан” байх даа ... Түүнээс гадна Р.Сэддорж аймгийнхаа үндэсний бөхийг хөгжүүлэхээр зориг шулуудан сайн дасгалжуулагчийг залан ирж цалинжуулан ажиллуулж байна.  Ер нь АН-аас сонгогдсон Засаг дарга нар урлаг уран сайхан, спортод тун “мэдрэмжтэй” байдаг. Завханы Засаг даргаар ажиллаж байсан Я.Санжмятавын аймагтаа үлдээсэн “өв” нь  хотод ирэн доргиож байсан мянган морин хуурч гэдэг. Тэгвэл Р.Сэддоржийн үед Өмнөговь аймаг урлагийн тоглолт, бөхийн барилдаанаар бялхаж билээ хэмээн ярих цаг удахгүй ирэх нь ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ