МҮОНРТ гэж толгойгоо "тогтоодоггүй" хатуу газар боллоо. Н.Дэмбэрэл очоод сарын дараа ажлаа өгсөн. Дараа нь нэр дэвшигчдээс хамгийн залуу, удирдах ажлын туршлагагүй А.Бүрэнбаатар МҮОНРТ-ийн захирал болсон. МҮОНРТ-ийн захирлаар удаан ажилласан М.Наранбаатар Үндэсний зөвлөлийн гишүүн болсон билээ. Өвөрхангайн хүүхэд, нутаг нэгт дүүгээ ил далд дэмжиж, энэ суудалд суулгасан гэх.
Захирлыг өөрчлөх үеэр хамгийн их өрвөлзөн тэмцсэн хүн нь сэтгүүлч Б.Пүрэв гэх залуу. Сэтгүүлч Б.Пүрэв "Төв телевиз төрийн ордны цэвэрлэх байгууламж биш" гэж шүүмжилж, идсэн уусан гэх булхайг дэлгэсэн. Олон нийт Б.Пүрэвийг дэмжиж, цөөнгүй нь "Энэ бацаан амбицтай шүү. Дараагийн дарга нь хамгийн түрүүнд бүтцийн өөрчлөлтөөр явуулах байх даа" гэж байв. Гэтэл үүнээс долоон дор явдал болжээ. МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл тэргүүтэй есөн дэд захирал нь шүүхэд гомдол гаргасан байна. Өнөөдөр шүүх хурал болох ёстой ч 9 дэд дарга нь хагас жил гаруй хугацаа өнгөрч байхад өмгөөлөгч авна гээд өнөөдрийн хурлыг хойшлуулжээ.