alim.mn | 2024.12.22
“Роскосмос”-ын ерөнхий захирал “NASA”-гийн захирлаас илүү цалин авдагийн шалтгааныг тайлбарлажээ

Оросын төрийн өмчит корпораци болох “Роскосмос”-ын ерөнхий захирал Димитрий Рогозин нь жилд 29,5 сая рубль буюу 460 мянган долларын цалин авдаг. Харин Америкийн “NASA”-гийн захирал Жеймс Брайденстайн нь түүнээс хоёр дахин бага буюу жилийн 250 мянган долларын цалинтай. Сансар судлалд тэргүүлэгч хоёр гүрний ижил төстэй хоёр байгууллагийн удирдлагын зөрүүтэй цалингийн талаар “Роскосмосы”-ын дотоод аудитын газрын дарга Артём Мельников ийн тайлбарлажээ. 

-“Роскосмос”-той ижил төстэй үл ажиллагаа явуулдаг гэх “NASA”-гаас бид зарим талаараа эрс өөр. Америкийн энэ байгууллага голдуу иргэний тал руу чиглэдэг бол манайх цэвэр цэргийн пуужингийн асуудал эрхэлдэг. Тийм учраас манай корпорацийн удирдлагууд төрийн онц чухал нууцтай харьцдаг, нууц мэдээлэл тээгч нар тул өндөр цалин авдаг-

Мөн түүний хэлсэнээр “Роскосмос”-ын удирдлагууд нь төрийн нууцад нэвтэрдэг гэдгээрээ гадаадад аялах, гадныхантай харьцах тал дээр олон хязгаарлалтанд ордог нь өндөр цалин авах бас нэгэн шалтгаан болдог аж.

"Комсомольская правда".


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ