alim.mn | 2024.12.22
Нийслэлд 21-28 хоногийн хатуу ХӨЛ ХОРИО тогтоож магадгүй

Манай улсад хоногт илрэх халдварын тоо 800-д хүрч, гурван хоногийн дотор 8 хүн нас барсан тохиолдлууд бүртгэгдлээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ 21-28 хоног хатуу дэглэм тогтоох саналаа УОК-т танилцуулсан байна. Учир нь халдвар энэ эрчээрээ өдөрт 500 давж бүртгэгдээд байвал энэ сарын сүүлчээр мянга давж, нас баралт эрс нэмэгдэнэ гэсэн эрдэмтдийн тооцоо гарсан билээ. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаарх асуудлыг хэлэлцэж байгаа. Хурлын шийдвэр хараахан гараагүй байна.

Зарим эх сурвалжаас авсан албан бус мэдээлэлд нийслэлд 10 хоногийн хатуу хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл ч байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
212.102.51.229
тэр нь дээр. үхлээ хатлаа гээд байдаг нь үхнэ л биз. олонхийн эрүүл мэндийн төлөө.
Төстэй мэдээ