
УИХ-ын Хүний эрхий Дэд орооны хуралдаан, Цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар хуралдсан. Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн хэлсэн үгнүүд нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэрээр, “Цэрэг нас барсан нь бидний үйл ажиллагааг эрчимүүлэхэд нэлээд түлхэц болж байна. Амьдрал хүн, ядуу анги давхаргаас ирсэн хүүхдүүдийг нэг жилд хүмүүжүүлж хүчрэхгүй байна.
Түүний ард түмнийг алагчилж, цэрэгт очсон аавын хөвгүүдийг ядуу анги давхрагаар нь ялгаж хэлсэн нь олон нийтэд таалагдсагүй.
Ингэж хэлж байгаа хүн хүний эрхийн төлөө байж чадах уу? гэдэг эргэлзээ төрүүлэхэд хүргэв. Түүний хэлсэн үг эр цэргийн албанд хүүгээ үдсэн мянга мянган ээж аавуудыг доромжилсон үйлдэл боллоо.
Зэвсэгт хүчнийг удирдах ёс зүйгүй, чадамжгүй, сэтгэлгүй нөхдөд энэ салбарыг атгуулсан Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та хариуцлага тооцоно уу.
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг та ажлаа өгнө үү.