alim.mn | 2025.01.10
Н.Номтойбаяр: Ер нь Эрх чөлөө, Aз жаргалыг тайлбарлах философлиг ухаан хайх хэрэггүй

УИХ гишүүн асан Н.Номтойбаярыг шүүхээс суллагдах шийдвэр гарлаа.  Тодруулбал, Энэ сарын 1 өдөр төв аймагт  байрлах  морьт мөнгөн хорих ангиас суллагдаж, аав Нямтайшир нь  417 дугаар   нээлттэй хорих  ангийн газраас хүүгээ тосон авжээ. Түүний сатуулагдаад байсан Мөнгөн морьт хорих анги нь Төв аймгийн 3 багт харьяалагддаг бөгөөд тус хорих ангид нийт 57 хоног саатуулагдсан баривчлагдсан байна.  Н.Номтойбаяр 417 дугаар хорих газраасаа гараад Хэнтий аймгийг зорьж "БУРХАН ХАЛДУН"-Д гарж хийморио сэргээсэн байна.  Тэр хэлэхдээ Ер нь эрх чөлөө, аз жаргалыг тайлбарлах философлиг ухаан хайх хэрэггүй юм байна. Эрх чөлөө нь гэр бүл ойр дотнынхонтойгоо хамт байснаар олддог бол аз жаргал нь тэдэнтэйгээ хэрхэн хамт байснаар олддогийг мэдэрлээ хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Хэргийн талаар дахин нэг сануулбал, Шүүхээс Номтойбаярыг хөдөлмөр нийгэм хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний даргаар ажиллаж байхдаа орон нутаг нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналт тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь эрүүгүй хуулийн 23.5.1 зааснаар  гэмт хэргийн шинжийг агуулсан гэсэн үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж 1 жил саатуулан  хорих шийд гаргасан.

Н.Номтойбаяр  нь 2020 оны улсын их хурлын сонгуульд ХУД бие даан нэр дэвшсэн. Цахим орчинд түүнийг дэмжих хүмүүс олон бас муулах хүмүүс их билээ. Иргэд болон улс төрчид ямар үйлдэх хийх бол хэмээн анхааралтай ажиглаж байна.    

А.Тамир

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ