
Дэлхийн тавцанд Монголын нэрийг цуурайтуулж төрийн дууллыг эгшиглүүлж ард олны хайртай хүүгээр нэг үе нэрлэгдээд байсан хүн бол Н.Түвшинбаяр билээ.
Бээжин 2008 зуны олимпоос анхны алдан медалийг атгасан адтай аавын хүү. Тэр үед байсан аз од нь өнөөдөр өдөр хаачсан бэ. Улсдаа алдан медаль авчирсан гэж өөртөө бардам зан суусан юм бол уу гэж хайрлаж хүндэлж байсан иргэд нь ам уралдан ярих юм .Улсаас түүнд дэлхийн тавцангаас улсдаа алтан медаль авчирсан гэж насан туршийн хөрөнгө гэж мөнгөн дүн олгодог байсан.Мөн 2017 онд монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгагийн захирамж гарч Н.Түвшинбаярт аваргад Монгол улсан дэд шагнал болох Чингисхаан одонг төрийн ордонд өөрийн гараар гардуулж өгсөн.
Нэг салбарт хүчин зүтгэж хуурай ах дүүдээрэ хүрээд байсан жудо бөхийн алдартангууд бол Н.Түвшинбаяр Х.Баттулга нар билээ.Түвшинбаяр аварга ямар нэгэн асуудалд нэр холбогдох болгоны ард сайн ахын үүргийг Х.Баттулга гүйцэтгэдэг байсан гэхэд хилсдэхгүй.Сайн хүний нэрийг худалдаж иднэ гэгчээр Түвшинбаяр ахынхаа нэрийг сайн ч барьж идсэн сайн ч гутааж яваа залуу.Энэ удаагийн хэрэг дээр ахынхаа нэрийг барих вий гэж олон хүмүүс харж байна. Шаварт унасан шарын эзэн Ерөнхийлөгч Баттулга энэ удаа яаж энэ бүх асуудлыг эргүүлэхийг түмэн олон анхааралтай гэгчин ажиглаж байна
Удахгүй болох 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН аас Х.Баттулга дахин хүч үзнэ гэж зарлаад байгаа боловч түүний нэр төрийг жудо бөхийн дүү нь доош нь татаад байна.
А.Тамир