alim.mn | 2025.05.16
Б.Ундармаа 700 сая төгрөг идэж 40 сая төгрөгөөр торгуулах шийд шүүхээс гарлаа

"Бишрэлтийн" гэх тодотголоороо монголчуудад танигдсан хатагтай Б.Ундармаа нь худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компани, 2000 орчим ажилтан бүхий Бишрэлт группийг удирдан тэрээр 11 жил дараалан Монголын Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч  байсан мундаг хадагтай байсан  билээ.

Гэвч ийм амжилттай явж буй эмэгтэй өөрт байгаа зүйлээ голсон уу? Эсвэл илүү зүйлд шунал нь хөдөлөсөн үү ? гэмээр үйлдэл өнгөрөгч 2017онд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн билээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх дөрвөн удаа хойшилсоны эцэст нь шүүхээс гэм буруутай хэмээсэн. Тэгвэл энэ хэргийг  давж заалдах  шатны шүүхээр дахин хэлэлцсэн бөгөөд  40 сая төгрөгөөр торгох шийдвэрээ шүүх дахин авч үлдсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ