alim.mn | 2025.06.09
НИТХ-тэй гэрээтэй “Мэргэшсэн нэвтрүүлэгчдийн холбоо”-нд Шадар сайдын гэргий харьяалагддаг уу ...

НИТХ нь ТББ-уудтай гэрээ байгуулахдаа лут.   Ялангуяа Шадар сайд С.Амарсайханыг даргаар ажиллаж байхад маш олон ТББ-тай гэрээ  байгуулсан агаад энэ “амжилт”-аараа бусад дарга нараасаа хол түрүүлсэн. Тэгвэл өнгөрсөн 3-р сард “Мэргэшсэн нэвтрүүлэгчдийн холбоо”-тай гэрээ байгуулж урьчилгаанд нь 7,7 сая төгрөг өгчээ. Нэрнээс нь үзэхэд  ТВ-ийн нэрвтрүүлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн ТББ бололтой.  Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо нэрт нэвтрүүлэгч агаад мэдээж мэргэжлийн хүн тул энэ байгууллагийн гишүүнчлэлтэй байх магадлалтай юм.   НИТХ  нь ТББ-уудтай байгуулсан гэрээний тухай мэдээллээ шилэн дансандаа тун зальжин аргаар оруулдаг нь С.Амарсайханы үеэс эхэлсэн. Тэд шилэн дансандаа гэрээ, шийдвэрийнхээ хуулбарыг зориуд оруулдаггүй тул ямар ТББ-тай,  ямар гэрээ байгуулсаныг нь нарийн тогтоох боломжгүй үлддэг. Одоогийн дарга Ж.Батбаясгалан  ч өмнөх удирдлагынхаа “мэргэн” санааг үргэлжлүүлэн НИТХ-ээс ТББ-уудтай байгуулсан гэрээгээ нуусаар байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ