alim.mn | 2024.12.27
АТГ тусгай зориулалтын нэртэй “тансаг” зэрэглэлийн машины тендер 721 сая төгрөгөөр зарласан уу ...

Энэ байгууллагийн 721 сая төгрөгийн өртөгтэй “автомашин, тээврийн хэрэгсэл нийлүүлэх” тендер сонирхол татаж байна.  Тендерээр авах тээврийн хэрэгсэл нь тусгай зориулалтын микро автобус гэнэ.  Авилгыг илрүүлдэг мөрддөг, авлигачдыг баривчилдаг газарт тусгай зориулалтын машин хэрэгтэй нь мэдээж.  Үүнтэй хэн ч маргахгүй.  Тусгай зориулалтын гэдэг нь  шөнийн хараатай, дуу бичих микрофонтой, хяналтын камертэй байх зэрэг техникийн шаардлагаас нь харагдаж байна.  Бичигдсэн техникийн нөхцөл ийн атал зургаас харахад тусгай зориулалтын гэхээсээ илүүтэйгээр “тансаг” талдаа машин болж  хувирах янзтай.  Авах гэж буй машины салон үнэхээр  гоё аж.  Холливудын кинонд л Америкийн ерөнхийлөгч эсхүл саятнууд ийм машинд тухалж гардаг. Мөрдөгчдийн суух сандал нь тус тусдаа 360 градус эргэж суух боломжтойгоос гадна голдоо эвхэгддэг ширээтэй байхыг  АТГ шаардаж байгаа аж.  Автомашины цонх дотор талаасаа гадагшаа харагдахгүй болгох хөшигтэй байх ёстой гэнэ. Мөн микроавтобусын урд хэсэг нь хойд талаасаа тусгаарлагдсан байх аж.  Үйлдвэрлэсэн оны хувьд 2020 оны шинэ машин байх ёстой. Ийм нэгэн тансаг тусгай зориулалтын микроавтобусыг мөрдөгчид хөлөглөхөөр тендер зарлажээ. Бас “аз” нь шовойсон авлигачид энэ машинаар тээвэрлэгдэх юм байна.  Мөн түүнээс гадна  “туулах чадвар сайтай жийп ангилалын машин”-ы тендер зарлажээ.  Уг нь төрийнхэн иймэрхүү тендерийн техникийн тодорхойлолтонд “лексус 570-тай дүйцэхүйц” гэж бичдэг бол АТГ-ын тендерийн бичиг баримтанд үүнийг орхигдуулжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ