alim.mn | 2024.12.27
Насанд хүрээгүй охидыг эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлсэн “Хорвоо” хочит А.Бат-Эрдэнийн хэргээс ...

Өмнө нь дөрвөнтөө ял шийтгүүлж байсан “Хорвоо” хочит А.Бат-Эрдэнэ нь насанд хүрээгүй хоёр ч охиныг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулсан мөн Бөхийн өргөө хавьцаа орон зайтай болох гэсэн “бизнес” нэгтнээ зодож гэмтэл учруулсан хэрэгтээ ял шийтгүүлжээ.  Түүнийг 1993 оноос хойш Хорвоо гэж дуудах болжээ.   Голдуу Жуков, Бөхийн өргөө орчим ажиллаж өөрийн гэх эзэмшил газар, ажиллагсадтай болсон. Эрүүгийн цагдаад баригдах үедээ тэрээр 15-16 насны хоёр охиноор биеийг нь үнэлүүлж байсан. Нэг охиныг  найз нартайгаа явж байхад нь Хорвоо хамсаатнуудынхаа хамт  машинд хүчээр суулган хотын захад аваачин зодож айлгажээ.  Зодож дарамтлан өөрийн эрхшээлдээ оруулаад тэр оройдоо хорооллын эцэст нэгэн буудалд аваачин 2-3 хоног дараалан биеийг нь үнэлүүлж 250 мянган төгрөг олжээ.  Охин ийнхүү Хорвоогийн бүрэн хяналтанд орсон байна.    Өөрөөсөө огт холдуулдаггүйн дээр үг хэл, үйл хөдөлгөөнийг нь хянаж заадаг.  Цагдаа болон гэрийхэндээ хэлбэл гэр бүлээр нь ална хэмээн байнга заналхийлж зоддог. Ийнхүү нэг сар өнгөрчээ. Дараа нь 1-р хороололд подваль хөлсөлж байгаад мөнгөгүй болсон өөр нэгэн охин иржээ.  Хорвоо шинэ ирсэн охинд богино даашинз өмсүүлж нүүрийг нь будаад хоюуланг нь дагуулан орой гарчээ.  Замаараа Юнителийн бүртгэлгүй дугаар худалдан авч уг дугаараар цахимд зар тавьсаны дараа “үйлчлүүлэгчид” утасдаж эхэлсэн.  Хорвоо охидыг хоногийн 80-100 мянгаар биеийг нь үнэлүүлдэг агаад бүх мөнгийг айлгаж дарамтлан авдаг. “Үйлчлүүлэгчид” бэлнээр төлөхөөс гадна мобайлиар шилжүүлдэг. Ихэвчилэн буудлаас дууддаг бол гэрээсээ “захиалга” өгөх ч хүмүүс гардаг. Тэр үед Хорвоо машиндаа унтан хүлээж байдаг гэнэ.  Цагдаад баригдах бол өөрийг нь таксины жолооч гэж хэлэхийг урьдчилан зааж өгч “илүү дутуу юм ярьвал хохь чинь шүү” гэж сүрдүүлжээ. Гэсэн ч охид болсон явдлыг үнэнээр нь мэдүүлснээр Хорвоогийн хэн болох нь илчлэгдсэн.  Тэрээр насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласнаас гадна бизнесийн орон зайд нь халдах гэсэн Чука гэгчийг зодож хүнд гэмтээжээ. Чука нь аймшиггүйгээр Хорвоогийн эзэмшил бүс  болох Бөхийн өргөө рүү өөрийн хүүхнүүдээ явуулаад байсан тул “Сансар” зочид буудлын хажууд зодож хашраасан нь тогтоогджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ