alim.mn | 2025.05.16
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Энэ 300 мянган төгрөг бол зээл

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болж өндөрлөлөө.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэлсэн билээ. Тэрээр ‘’МАН-ын гишүүд 300 мянган төгрөг өгчихөөд өөрсдөөрөө бахархсан байдлаар ярьж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүний хэлсэнчлэн энэ мөнгө бол монголчуудад зээл юм. Өнөөдөр Монголын иргэн бүрт 300 мянган төгрөгийн зээл нэмсэн гэдгийг та бүхэн албан ёсоор иргэддээ хэлэх хэрэгтэй. “Оюутолгой” компаний зээлийн бичилтэд Монгол улсын нийт 850 орчим тэрбум төгрөг бичигдэж байгаа. Ард иргэдээ хуурч байна’’ гэлээ. Үүнд хариу болгож УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үгүйсгэн тайлбар өглөө. Сангийн сайд Б.Жавхлан ‘’Энэ мөнгө өр биш.Үе үеийн Засгийн газар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бид “Оюутолгой”-гоос авах ёстой татвар гэдгийг албан ёсоор олон нийтэд танилцуулсан’’ гэж мэдэгдлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ