alim.mn | 2025.01.10
АН Хэрэг эрхлэгчийн газрын даргаар Д.Бадарсанг томиллоо
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл  ХЭГ-ын даргаар ажиллаж байсан П.Нүрзэдийг  үүрэгт ажиллаас нь чөлөөлж  тус албанд НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томиллоо.
 
 
ХЭГ-ын даргаар томилогдсон Д.Бадарсангийн хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улс төрч юм. Тэрээр “ Намын дарга О.Цогтгэрэлийн томилгооны гэнэтийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, Ардчилсан намынхаа шинэчлэлийн үйл хэрэгт өөрийн сурсан мэдсэнээ зориулан ажиллана” хэмээн онцлон хэлсэн юм. Мөн ХЭГ-ын даргын үүргийн амаргүй цаг хугацаанд амжилттай хашсан журмын нөхөр П.Нүрзэдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
 
П.Нүрзэд нь уг албанд 2020 оны 7-р сараас хойш ажиллахдаа үнэт зүйл, үзэл баримтлалаа нэгдүгээрт тавин, амаргүй цагт ХЭГ-ын хүнд ачааг үүрэн, идэвх санаачилгатай ажиллахдаа намынгишүүдээс нэг ч татвар аваагүй, орон нутгийн сонгуульд 8-н аймагт ялалт байгуулж, анх удаа 144 суманд ялж,“Хотынхондоо хониор тусалъя",“Малчдадаа тусалъя”аяныг хэрэгжүүлж, бүсийн 5-н чуулган, анхны цахим хурал,ээлжит бус Их хурлыг зохион байгуулснаар АН-ын унасан рейтинг МАН-ыг давсан үр дүнтэй ажилласныг Намын дарга О.Цогтгэрэл онцлон хэлээд цаашдын улс төрийн ажилд нь өндөр амжилт хүслээ.
 
 
 
А.ТАМИР
 
 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ