Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Ковид 19-өөр өвдөөд эдгэсэн хүн PCR шинжилгээ өгөхөд 3-6 сард эерэг гарна

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос ‘’Өвдөөд эдгэрсэн хүний PCR шинжилгээ эерэг гарна. Тэгвэл энэ тал дээр иргэдэд ямар бичиг баримт өгөх вэ? гэсэн асуултад
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцинжуулалттай холбоотой бүртгэлийн программ хийсэн.Энэхүү программ нь e-mongolia.mn системд холбогдсон бөгөөд 2 тун хийлгэсэн хүн ямар төрлийн вакцин хийлгэснээ хэвлэж авах бүрэн боломжтой. Иргэдэд энэ систем нь вакцин хийлгэсэн гэсэн лавлагаа өгч байгаа. Өвдөөд эдгэрсэн хүн дээр гурваас 6 сарын хугацаанд PCR шинжилгээ өгөхөд эерэг илрэх үзүүлэлтүүд гарч байна. Энэ тухайд тухайн хүнд нь зөвлөмж хэлбэрээр тайлбар өгч байна. Ингэхдээ албан ёсны бичиг өгөх тушаал заавар байхгүй’’ гэж хариуллаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ