alim.mn | 2024.12.27
Ховдын ЗД асан Д.Галсандондог хэрэг нь илэрмэгц авсан 8,5 сая төгрөгөөсөө 2,5 саяыг буцаан шилжүүлжээ

2017 онд Ховдын Манхан сумын гаралтай  Д.Галбадрах аймгийн ИТХ-ын хуралдаанд нөхөн сэргээлтийн ажил авахын тулд  Засаг дарга Д.Галсантогтоход 8,5 сая төгрөг өгсөн ч бүтээгүй, өөрөө 120 саяын өрөнд орсоноо уйлан ярьсан бичлэг одоо ч цахимд буй.  Хэрэг явдал 2016 оны намар эхэлжээ. Засаг даргын ойрын хүрээний хүн болох аймгийн МХГ-ын хэлтсийн дарга Түвшинбаттай  “уйлдаг” Галбадрах болон лам Сэргэлэн нар ирж уулзан Дөргөн сумын “Хөх араг” гэдэг газрын нөхөн сэргээлийн ажлыг авахын тулд Засаг даргаар зөвшөөрүүлж өгөхийг гуйжээ.  Дээшээ дамжуулахад “бичил уурхайчдыг дэмжих “Алт-2” хөтөлбөр хэрэгжих гэж байгаа, үүний хүрээнд шийдээд өгч болно” гэсэн аман хариу сонсжээ.  Удалгүй Засаг даргатан Түвшинбат руу залгаад нэг сая төгрөгний хэрэг байгааг дуулгахад тэрээр шууд лам Сэргэлэн нар луу холбогджээ.  Засаг даргын дансны дугаар мессэжээр ирэхэд ламтан шууд мөнгө шилжүүлсэн байна.  Он гараад Засаг даргатан “сумдын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулах үеэр нөгөө асуудлыг шийднэ, гэхдээ өмнө нь надад мөнгө хэрэгтэй” гэсэнд  Түвшинбат ламаас урьдчилан авсан 23 сая төгрөгнөөсөө дөрвөн саяыг бэлнээр өрөөнд нь оруулж өгчээ.  Сарын дараа Засаг дарга гадагшаа явах болсон тул ахин  Улаанбаатард ламтаны дүү  Ханбүргэдэй дотор  1,5 сая төгрөг өгчээ. 3-р сард ахин хоёр сая төгрөг өгсөнөөр нийт хахуулийн мөнгө 8,5 сая болжээ.  Гэсэн ч нөхөн сэргээлтийн ажил авах “ажиллагаа” удааширч сүүлдээ ламтан болсон Галбадрах нар Түвшинбаттай уулзан “одоо болтол бүтсэнгүй, хүмүүс биднээс мөнгөө нэхээд болохоо байлаа” гэж уурлажээ.  Тэр хоёр хэлстийн даргаар Д.Галсандондогт өгсөн мөнгөний тоо, он сар өдрийг бичүүлж аваад түүнийг нь Галбадрах аймгийн ИТХ-ын хуралдаан дээр уйлан уншсанаар энэ хэрэг сэдэрчээ.  Тэр даруй Засаг дарга авсан мөнгөнөөсөө 2,5 саяыг буцааж өгсөн байна.  Д.Галсандондог ажлаа өгсөний дараа хэрэг нь шалгагдаж байхад 2018 оны 8-р сард Монгол улсаас ОХУ-д суух ЭСЯ-ны элчин зөвлөхөөр томилогдсон. Түвшинбат удалгүй ажлаасаа халагдсан бол Сэргэлэн ламтан  “Ховд суврага” ОНӨҮГ-ын Ганданпунцагчойлон хийдийн зурхайч ламтанаар 11 жилдээ ажиллаж байгаа гэнэ.  Шүүх Д.Галсандондог, Түвшинбат нарыг 12,2 сая, лам Сэргэлэнг 2,7 сая төгрөгөөр торгожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ