alim.mn | 2025.01.02
Н.Түвшинбаяр: "Э.Энхбатын тусгай нислэгийн зардлыг 100 хувь төлсөн эмчилгээнд шаардагдах бүхий л зардлыг гаргана" гэжээ
Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулж, тархиндаа хүнд бэртэл авсан Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр өнөөдөр  “Хүннү эйр” компанийн тусгай нислэгээр БНСУ руу  ар гэрийнхнэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын хамт авч явсан билээ. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт  9 хоног хэвтэн эмчлүүлсэн ч бие нь сайжрахгүй бүтэн унтуулгатай байсан юм.
 
Түүний эмчилгээнд зориулсан хандивын аяныг бөхчүүд эхлүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн гэх албан бус мэдээлэл байна.
 
Тэгвэл Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ тухай: “Н.Түвшинбаярын ар гэрийнхэн эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа. Жишээблэл “Хүннү эйр” компанийн  тусгай нислэгийн зардлыг 100 хувь төлсөн, мөн Солонгост хийлгэх эмчилгээний урьдчилгаа зардлуудыг төлсөн.
 
Ер нь Н.Түвшинбаяр Э.Энхбатын биеийн байдалд маш их санаа зовж буй бөгөөд цаашид гарах бүхий л эмчилгээний зардлыг төлнө." гэв.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.64.190
сайрхаад ч байх үйл бишл дээ.
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.79
муу эр мод чулуу гж барьснаараа шаадаг эргүү ац юмда нэр хугархаар яс хугар гж
Zochin
3 жилийн өмнө
113.61.2.238
Tolohgvi yadgiim muu golog.harin tsaashluul nasaar n buh hangamjiig n daah heregtei.
Төстэй мэдээ