alim.mn | 2025.06.09
Улаан-Үд дэх ЕКГ Москва дахь “Тоёото” төвөөс 86,5 сая төгрөгөөр микроавтобус худалдан авчээ

Өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машиныг зөвхөн дотоодын төрийн өмчит компани, төрийн албаныхан худалдан авдаггүй. Гадаадад суугаа ЭСЯ, консулын гарууд ч тухайн орныхоо үнэтэй гэсэн бүхнийг хэрэглэж эдэлж ирсэн. Буриадын Улаан-Үдэд суугаа манай ЕКГ он гарангуут 85,6 сая төгрөг буюу хоёр сая рублиэр бүр Москва хотын “Тоёото” төвөөс нь микро автобус худалдан авчээ.  Тэр холоос нааш нь авчирахад ахин 12 сая төгрөгийн тээврийн зардал гаргажээ.  Ядахдаа арай ойроос буюу Сибирийн томоохон хотоос нь авах ухаан манай “дипломатууд”-аас гарсангүй.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ