2021 онд Нийслэл хотын Авто замын засвар, арчлалтын хүрээнд хотын 175 гудамж зам болон орон сууцны хороолол доторх авто замд 65.000 м2 нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300.000 у/м заадас, 65 359,47 м2 тэмдэглэгээ болон авто замын тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннел засварын ажлууд хийгдэхээр төлөвлөсөн.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаабаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлыг 10 бригад, 140 гаруй инженерүүд коронавирусийн зарчмыг баримтлан эхлүүлээд байна.
Нийтийн Авто замын хөгжлийн засвар хариуцсан дарга Ганбат:
Өчигдөрөөс эхлэн урсгалын засвар заадасын ажилуудыг хийж эхэлсэн. Улаабаатар хотын гол гудамж замууд болох Энхтайваны өргөн чөлөө,Чингисийн өргөн чөлөө, Их тойруу,Бага тойруу зэрэг замуудын ажлыг яаралтай цаг алдалгүй 14 хоногийн хөл хориотой энэ үед хийж дуусгахаар төлөвлөөд байна.Хөл хорионы дараа захын хороололын замуудадын ажлыг үрэгжлүүлэн хийгдэнэ.Нөхөөс том хэмжээний эвдрэл зэргийн засварын ажлыг 5 сар гаргаж,гаднах темпратур дулаарсан нөхцөлд хийгднэ.