alim.mn | 2024.12.27
Чингэлтэй дүүргийг хөгжүүлэхэд “бодит” хувь нэмэр оруулсан “Монгол цэргийн холбоо”-ны салбар зөвлөлийн гишүүдийг шагнажээ

МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүлэн улс орон даяар “Монгол цэргийн холбоо”-г байгуулахад олон нийт цэрэгжсэн төр лүү шилжлээ хэмээн хардаж шүүмжилж байсан. Гэтэл уг холбоо нь ингэж шүүмжлүүлэхээргүй “ариухан” хүмүүсийн нэгдэл аж.  “Монгол цэргийн холбоо” нь  цэрэг улстөрийн зорилгогүй харин ч нийслэл Улаанбаатар хот, төрөлх Чингэлтэй дүүргээ хөгжүүлэх чин хүсэлтэй нь өдгөө тодорхой болжээ. Бусад аймаг, дүүргийн салбарын тухайд хэлж мэдэхгүй ч Чингэлтэй дүүргийн салбар зөвлөл лавтайяа  дүүргийнхээ хөгжлийн тусын тулд  ажилладаг юм байна.  Үүнийг дүүргийн иргэд анзаараагүй ч Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар нар соргогоор олж харан салбар зөвлөлийн гишүүдийг нь 450 мянган төгрөгөөр шагнасан нь сайшаалтай байна.  Тушаалд “бодит хувь нэмэр” оруулсан тул гэсэн агаад яг ямар бодит хувь нэмэр оруулсаныг хоёр даргатан мэдэхийн дээдээр мэдэж байгаа нь лавтай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ