Өнөөдөр нийтийн тээврийн чиглэлийн тоог 98 болгон нэмэгдүүлж, автобусны тоог 300-гаар нэмсэн. Мөн бүх зогсоолд хяналтын ажилтныг ажиллуулж байршуулах хүндрэлтэй. НОБГ болон цагдаагийн албан хаагчид иргэдийн зорчилт хөдөлгөөний зорилгыг асууж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах чиглэлээр ажиллаж байна.
Хатуу хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй хүмүүс 260 мянга орчим байдаг. Зөвшөөрөлтэй иргэдийн бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулна гэвэл хатуу хөл хорионы утга нь алдагдаж, мөн иргэдийн бухимдлыг төрүүлнэ. Энэ удаагийн хатуу хөл хорионы үед дугаарын тэгш сондгойгоор зохицуулан, хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэр гарсан. Энэ нь одоогийн нөхцөл байдалд хамгийн зөв шийдэл болоод байна.
Хатуу хөл хорионы үед олон хүнтэй нийтийн тээврээр үйлчлүүлэхийг санал болгохгүй. Яагаад гэвэл халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа сайн барих ёстой. Иргэд автобус явж эхэлмэгц эхний автобусанд багтах гэдэг. Дараагийн автобусаа хүлээлээдэггүй. Дараагийн автобусыг 5-10 минут хүлээж байгаад суух боломж байдаг .