alim.mn | 2024.12.22
Яамны эзэмшлийн машин унаж шоудсан гэх Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнжинг чөлөөлөх үү?

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар албаны машин унаж шоудсан гэх Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна.

Түүнийг чөлөөлөх болсон шалтгаан нь ГХЯ-ын харьяа бүртгэлтэй 0240 УНҮ улсын дугаартай Бенз маркийн албаны автомашинтай дөрөвдүгээр сарын 3-ны өдөр үүрийн 04:00 цаг хүртэл хэд хэдэн буудлын гадаа очин согтууруулах ундаа хэтрүүлсэн, эмэгтэйчүүдийг зөөсөн зэрэг үндэслэлээр ёс зүйн хариуцлага  хүлээлгэхээр болсон аж.

Б.Мөнхжинг өнгөрсөн 2020оны долдугаар сард Гадаад харилцааны дэд сайдаар томилсон.

Тэрбээр Гадаад харилцааны дэд сайдаар томилогдохын өмнө Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх мөн Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, МАН-ын Гадаад харилцааны албаны дарга зэрэг олон албыг хашиж байсан билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
66.181.183.13
Diplomat alba cool baih yostoi. Uuruur helbel jinkhen diplomats uguilegdene, but not puppits.
Zochin
3 жилийн өмнө
45.149.206.218
Diplomat alba bol saikhan alba. Tseverch nyambai, hariutslagatai baih yostoig.m. Harin odoo geech n yu bolood bna? Jorlontoi bitgii diplomat GHY g hutgaarai please...
Зочин
3 жилийн өмнө
64.119.26.250
Арын хаалганы бараануудыг төрийн сайдаар томилж албаны нэр хүндийг гутаасан ямар тэнэг юм бэ байр суурьтай ажлын туршлагатай мэдлэг боловсролтой хүн томилоод юу ч үзээгүй бараанууд томилох болиоч ээ улсын ажлыг бодох хэрэгтэй
Төстэй мэдээ