
Засгийн газраас энэ сарын 10-15 хоногын хатуу хөл хорио тавьж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ.
Тэгвэл хатуу хөл хорионы энэ үед иргэдийг зөвхөн гэрийнхээ ойр орчим , хотхон дотроо өглөө 06гаас -08цаг хүртэл,орой 16-18 цагийн хооронд гарч салхилахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл бусад үед хөдөлгөөнд оролцохыг хориглосон билээ. Гэвч сүүлийн үед дүүрэг дамжин явах иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн. Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийг дүүрэг дамжиж явахгүй байх, бичиг баримт гэрийн хаягтай тулгалт хийн зорчилтын зорилгыг асуух зэрэг шаардлага тавьж байгаа билээ.
Хэрэв цагийн хязгаар зөрчин дэмий сэлгүүцсэн тохиолдолд хариуцлага тооцох болсныг анхааруулж байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл /Гамшгаас хамгаалах хууль зөрчлийн 2 дах хэсэг "Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт дэглэмийг зөрчсөн, саад учруулсан бол хүнийг 500. 000 мянган төгрөгөөр торгох заалттай.