Том оврын шатахуун ачсан машин мөргөлдсөний улмаас үүссэн асуудлыг бүрэн шийдлээ

Хан Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны замд 20 тн шатахуун, 12 тн түлш ачсан “Мон-Суль” ХХК-ийн шалаанз маркийн автомашин замын хажуу руу унаж түлшний сав нь цоорч түлш асгарсан гэсэн дуудлага өчигдөр буюу 14-ний өдрийн 23:59 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн 4 цаг ажиллаж, асгарсан шатахууныг саармагжуулан, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг хангаж, унасан атомашиныг татан босгох ажиллагааг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
А.ТАМИР
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ