Цахим тоглоом нь хүүхдэд аюултай байдал үүсгээд байна

Оросын Холбооны Улсаас гаралтай өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлох, зүй бус үйлдэл хийлгэх зэргээр даалгавар өгч өдөөн турхирдаг Цэнхэр халим тоглоомтой төстэй гэх нэртэй Selena Jelena Styles тоглоом Фэйсбүүк, Тик Ток нийгмийн сүлжээнд профайл хаяг, групп үүсгэж өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж байна.
Энэ нь хэн нэгний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох холбогдох хуулинд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл юм.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү хэмээн Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээлэлж байна
А.ТАМИР
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ