Хөвсгөлийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 127 сая төгрөгний автомашины тендер зарлажээ
Засгийн газраас төрийн байгууллага болон төрийн өмчит бүх төрлийн компаниудыг автомашин, тавилга худалдан авах, урлаг соёлын арга хэмжээ ивээн тэтгэхийг хориглосон тушаал гаргаад хоёр болж байна. Тэгвэл энэ тушаал нь цар тахлын эдийн засгийн хямралын үед хамгийн муу хэрэгжилттэй байгаа арга хэмжээгээр тодорсон. Төрийнхөн аанай л “туулах чадвар” сайтай машины өндөр өртөгтэй тендер зарласаар сууна. Энэ удаад Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 127 сая төгрөгний автомашины тендер зарлажээ. Худалдан авалтын мөнгийг сангаас гаргах аж. Чухам ямар сан гэдэг нь тодорхойгүй байна. Тендерийн баримт бичигт “туулах чадвар сайтай” гэсэн нь бараг л “ланд 200”, “лексус 570”-ыг нэрлэсэн хэрэг.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ