УИХ -ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар машин барьж зам тээвэрийн осол гаргасан байна

Өнгөрсөн шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 18-ны өдрийн 22.55 минутад хүлээн авчээ. Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22.58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсан бөгөөд таван минутын дотор галыг унтраажээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар жолоог УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж барьж байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэнэ.
А.ТАМИР
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ