alim.mn | 2024.12.27
Ц.Анандбазарын “Сод монгол групп”, “Мэргэван” хоёр тендерт хамт орсон бол нэг нь заавал ялдаг

Бэлгийн хүчирхийллийн дуулианд холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ХОМ-д мэдүүлснээр тэрээр “Сод монгол групп”, “Мэргэван”, “Алханатрейд” зэрэг 10 компанитой холбоотой. Үүнээс  “Содмонгол”, “Алханатрейд” гэдэг хоёр компанидаа өөрийн нэрээр хувь эзэмшдэг.  10 компаниас нь тендерт байнга дээгүүр давхидаг нь “Сод монгол групп”, “Мэргэван” агаад том сонгон шалгаруулалтанд энэ хоёроо заавал хамт сойдог. Нэг нь ялагдахад нөгөө нь заавал ялдаг тул эцсийн эцэст тэрхүү тендер  Ц.Анандбазарых болдог гэдгийг доорхи зурагнаас та харж болно. Улсын хил нөхцлөөр 18700 тонн агаарын хөлгийн шатахууны тендерт “хоёр загал” нь ороод “Содмонгол” нь ялжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ