alim.mn | 2024.12.27
Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг “Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын харьяа “Од” зусланд мөн үйлдэгджээ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх  Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хоёр ч хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн шуугиантай холбоотойгоор өнгөрсөн 2-р сард сандарсан хотын дарга Д.Сумъяабазар өөрийн биеэр очиж баахан үүрэгдсэн. Тэрээр “Манай улс шиг “Энэ бол хүүхдийн асрах байр” гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү” хэмээн даалгасан. Тэгвэл ийм жигшүүрт хэрэг тус цогцолборын харьяа Төв аймгийн Жаргалант суманд байрлах “Од” зусланд 2020 оны 7-р сард гарч байжээ.  Уг хэргийг үйлдсэн 15 настай хүү нь 2018 онд цогцолборт иржээ. Дараа жилийн зун нь “Од” зусланд карантилагдсан агаад түүний насныхан гурван сарын чөлөөгөөр гарч харин хүү ганцаараа үлджээ. Чөлөөгөөр гаргах эсэхийг Чингэлтэй дүүргээс шийддэг ч дандаа “боломжгүй” гэсэн хариу иржээ. Ингээд хүү гэртээ харих зорилгоор цогцолбороос хөөгдөх санаатай дээрхи хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн гэнэ. Цогцолборын багш нар “Багануурын татан буугдсан Найс төвөөс ирсэн хүүхдүүд ихэнхи нь хүнд кейстэй, багадаа авсан сэтгэлзүйн гэмтэлтэй, хэрэгт холбогдож байсан, газ үнэртдэг, багш өдрийн цагаар л хяналт тавьдаг” гэх зэргээр өөрсдөө займчуулсан байна. Уг хэргийг хүүхдүүдэд үзлэг хийсэн эмч анх илрүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ