Нийслэлийн хэмжээнд хамгийн их тархалттай байгаа дүүрэг бол Баянзүрх дүүрэг байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт эмнэлгийн эмч ажилчид хүрэлцэхгүй асуудал үүсээд байна. НОК,УОК тус дүүргийг хэд хэдэн удаа хатуу хөл тогтоож байсан ч цар тахал өнөөдрийг хүртэл хумигдсан шинжгүй харин өндөр үзүүлэлттэй гарсан хэвээрээ байна. Баянзүрх дүүрэг нь нийт 28 хороотой бөгөөд хороо дүүргийн эмч нар коронавирустэй иргэдэд дархлаажуулалт болон шинжилгээнд хамрагдуулж байна.
Тус дүүргийн эрүүл мэндийн төв дээр 340 гаруй эмнэлгийн албан хаагч ажиллаж хүнд хэцүү байдалтай нүүр тулан ажиллаж байна. Үүнээс гадна эмч эмнэлгийн ажилчдын хүрэлцээ дутмаг байгаа үүднээс сургуулийн эмч нарыг хамруулж ажиллаж байна. Баянзүрх дүүргийн хувьд тандалт, явуулын 75 цэг иргэдэд үйлчилж байна. Харин дархлаажуулалт дээр 95 эмнэлгийн ажилчин ажиллаж байна.
Тухайн дүүрэг нь улсын нэгдсэн эмнэлэг байхгүй бөгөөд хувийн нэгдсэн эмнэлэг дээрээ үйл ажиллагаа явуулдаг. ЭМЯ тус дүүрэг дээр нэмэлт хүч гэж 100 резидент эмчийг хувиарлаад байсан боловч энэ сарын 10 өдөр татан авсан. Үүнээс үүдэн өнгөрсөн өдрийн байдлаар тухайн дүүрэг дээр сайн дуурийн ажилчдыг татан авсан байна. Үүнд эмнэлгийн анхан шатны мэдлэгтэй иргэдийг ажиллуулж байгаа юм байна. Тухайн иргэд коронавирус тусан гэртээ эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдлаар утаас холбогдож асуух ажиллыг гүйцэтгэж байгаа юм байна.
А.ТАМИР