Өнөөдөр 50,000 гаруй АстраЗенека вакцин ирнэ

Коронавирусийн эсрэг АстраЗенека вакцин өнөөдөр ирнэ гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.
Тэрбээр “АстраЗенека компанийн нэмэлт 50,000 гаруй хүн тун вакцин өнөөдөр ирнэ. Өмнөх вакцины үлдэгдэл мөн тодорхой хэмжээгээр бий. Тиймээс уг вакцины хоёр дахь тунг эмч мэргэжилтнүүд болон халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад хийгээд эхэлсэн” хэмээн Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
А.ТАМИР
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ