alim.mn | 2024.12.27
Экс Засаг дарга Ж.Сандагсүрэн хоёр орлогчоо, ИТХ-ын дарга асан Б.Мөнхцэцэг туслах, жолоочоо 9-10 сая төгрөгөөр урамшуулаад ажлаа өгчээ

2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болсон Ж.Сандагсүрэн дараа нь хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон. Өнгөрсөн онын цар тахлын хөл хорионы үеэр НОК-оос авагдсан арга хэмжээний талаар хамгийн “хөгжилтэй” тайлбар яриа өгдөг нь Ж.Сандагсүрэн байсан. Түүний хөл хорионы үеэр гар утасны худалдааны “Теди” төв ажиллах эсэх тухай тайлбарыг одоо ч хүмүүс ойлгоогүй хэвээрээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа өнгөрсөн оны орон нутгйн сонгуулийн өмнө буюу 7-р сарын 31-нд нэг өдөр тушаал гаргаж хоёр орлогч болох Б.Ундармаа, О.Ганбаатар нараа тус бүр есөн сая төгрөгөөр урамшуулж байжээ.  Тушаалд “дүүрэгт олон жил ажиллаж байгааг харгалзан” гэжээ. Б.Ундармаагийн өмнөхөн нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Л.Оргил 2018 он хүртэл ажиллаж байсан. Сонгуулийн өмнөхөн дарга нар орлогч, жолоочоо энэ мэтээр “урамшуулах” явдал тус дүүрэгт нэлээд хэд гарсан. Хоёр орлогч урамшуулал авсанаас хойш хоёрхон өдрийн дараа дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн  туслахдаа есөн сая, жолооч нь  10 сая төгрөгний буцалтгүй тусламж мөн авсан байдаг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ