alim.mn | 2025.05.16
Ерөнхийлөгчийн сонгууль: АН-аас хэн нэр дэвших вэ?

Улсын дээд шүүхийн энэ сарын 23-ны хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, АН-ын хоёр талаас шинээр сонгогдсон даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Тодруулбал, дотроо хоёр хуваагдсан АН шинэ даргаа тус тусдаа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр намын даргатай болсон. Тэдний хэнийг нь АН-ын жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв Дээд шүүх алийг нь ч намын даргаар бүртгэхээс татгалзвал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН дотроо учир зүйгээ олж нэгдэх шаардлага зайлшгүй тулгарна.

Одоогоор хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байна. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд хоёр талынхан уулзалдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дундаасаа тодруулах талаар хэдэнтээ ярилцаж, санал солилцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 9-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Дээрх хугацаанд багтаан АН нийт гишүүдийнхээ дунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийг зохион байгуулахаар ажлыг хэсгийг байгуулсан. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн хүмүүс АН-ын дотоод сонгуульд өрсөлдөнө. Дотоод сонгуулиар гишүүдээсээ хамгийн олон санал авсан хүнийг тавдугаар сарын 2-нд болох Их хурлаараа ёсчлон батламжлах юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд "Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. Мөн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заажээ. Дээрх шалгууруудыг хангасан хүнийг намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр  Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин нар горилж байна. Х.Тэмүүжингийн хувьд О.Цогтгэрэлийн талын АН-аас нэр дэвшихээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч өрсөлдөх сонирхолтой байгаа аж.

Түүнийг 2020 оны сонгуулиас өмнө АН-ын гишүүнээс хассан. Тиймээс өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн. “Намаас хассан дээрх шийдвэрийг буцааж, залруулах байх” гэж тэрбээр өмнө нь хэлж байсан юм. Хэрэв намын гишүүнээр нь буцаан бүртгэвэл Ерөнхийлөгчид сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.

М.Тулгат даргатай АН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх таван ч ажлын хэсгийг байгуулсан. Өчигдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал цахимаар хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох шалгаруулах журам болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчид АН-аас тавигдах шалгуурын төсөл зэрэг үндсэн таван асуудлыг хэлэлцжээ. Нэр дэвшигчдэд АН-аас тавигдах шалгуурын төслийн ажлын хэсгийн даргаар Б.Гарамгайбаатар ажиллаж буй. Төсөлд ҮБХ-ны гишүүдийн санал тус бүрийг нь тусгаснаар эцэслэн батлах юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ганаа
4 жилийн өмнө
202.126.88.42
манан НАМЫН ГИШҮҮД БАЙНА АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД БАЙХГҮЙ БАЙНА
Зочин
4 жилийн өмнө
202.9.46.214
Алтанхуяг нь дээрээ дэмжиж бна
Зочин
1 сарын өмнө
202.55.188.81
5
Зочин
1 сарын өмнө
202.55.188.81
5
Төстэй мэдээ