alim.mn | 2024.12.22
Оросын Санкт-Петербург хотын хүн амын 1 хувь нь ДОХ-той болжээ

Оросын хоёрдахь том хотын иргэдийн нэг хувь нь энэ аюулт өвчний халдвар авсан гэнэ. Энэ оны 11-р сарын байдлаар хотод ДОХ-той 58 мянган хүн байгаа нь хотын нийт хүн амын 0,8 хувь болж байна. Он гарсаар 1358 хүн шинээр нэмж халдвар авчээ.  Гэхдээ жирэмсэн эхчүүдийн дунд энэ өвчний халдвар буурсан гэсэн байна.  2005 онд жирэмсэн эхчүүдийн 6,6 хувь нь ДОХ-той гэж гарсан бол 2018 онд нэг хувь болтлоо буурчээ.  Судлаачдын анхааруулсанаар Оросд энэ өвчин нь тодорхой бүлгийнх бус болжээ. Өдгөө нийгмийн ямар ч бүлгийн хүн халдвар авах боломжтой болсон гэнэ.

 Роспотрбнадзора


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ