Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн, амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт гаргасан тухай мэдээллийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар мэдээлсэн. Тэд дээрх хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт тодруулга хүсэх тухай албан бичгийг хүргүүлсэн.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж, мөн оны гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад буцааж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг хариу албан бичигт дурджээ.
"Төр, нийгмийн зүтгэлтэн Г,Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордонд нас барсан" гэх хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтанд ирүүлж байжээ.