alim.mn | 2024.12.27
ЗТЯ-ны зөвшөөрөлтэй машиныг саатуулан 50 мянган төгрөг авсан Замын-Үүдийн АТҮТ-ийн “зоригт” байцаагчийн хэргээс ...

 “Үйл нь ирсэн хулгана муурын сүүлээр оролдоно” гэдэг шиг явдал хэзээний хэл ам ихтэй Замын-Үүдэд болжээ. Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч  Г.Э нь ЗТЯ-ны зөвшөөрөлтэй машиныг саатуулаад авлигалын хэрэг нь илэрч баригджээ.  Энэ хэрэгт салбарын дарга А.Х нь нэр холбогдсон гэнэ.  Хэрэг явдал 2020 оны намар болсон агаад ЗТЯ-ны зөвшөөрөлтэй ачааны машины жолоочийг “зоригт” байцаагч эмэгтэй саатуулсанаар эхэлжээ. Тус машин нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудын банкийг цэнэглэдэг баллонтой газ ачиж явжээ. Уг ачаа нь салгаж болдоггүй агаад машиныг пүүлж үзэхэд заагдсан хэмжээнээс нэг тонноор хэтэрсэн байжээ.  Гэсэн ч яамны зөвшөөрөлтэй тул пүүгээр “ногоон гэрэл”-ээр гарсан ч байцаагч эмэгтэй тэр дор нь зогсоож жолоочийн бичиг баримтыг хураан авчээ.  Байцаагч эмэгтэй жолоочийг даац хэтрүүлсэн хэмээгээд байгууллагийг нь 1,5 саяар, эсхүл хоёр оноог нь хасаж 150 мянган төгрөгөөр торгоно хэмээн тулгаж шахамдуулсан байна. Сандарсан жолооч яамны зөвшөөрлөө үзүүлсэн ч авч хэлэлцсэнгүй. Ингээд захирал руугаа ярьж улмаар захирал нь Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Х руу залгаж торголгүй явуулахыг гуйжээ. Энэ зуурт пүүлэгч яамны зөвшөөрөлтэй машиныг явуулахыг байцаагч эмэгтэйд сануулахад “дарга зөвшөөрсөн эсэхээ хэлээгүй байна” хэмээн цаг гаруй саатуулжээ. Эцэст нь “дарга явуулчих гээд хувийн шугмаар гуйж байна, харин чи надад 50 мянган төгрөг өг” хэмээн жолоочоос мөнгө аваад бичиг баримтыг нь өгч явуулжээ.  Харин жолооч дараа нь цагдаад хандаж улмаар бусад жолооч нар ч гомдол гаргаснаар нэг бус харин нэлээд хэдэн удаагийн хахуулийн хэрэг дэгдсэн байна.  Экс байцаагч эмэгтэй “даац хэтэрсэн” шалтгаанаар жолооч нараас дансаар болон бэлнээр нийт 770 мянган төгрөг авсан нь тогтоогджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.68
Novshiig nyxend xii. Xil gaali deer tygeemel bolson avilgaliin neg xelber. Nyxend xii!
Зочин
3 жилийн өмнө
64.119.18.117
yag i zuil boldog shuu
Төстэй мэдээ