Нийслэлд хатуу хол хорио тогтоогоод хорь гаруй өдөр болж байна. Хатуу хол хорио тогтоосонтой зэрэгцээд нийслэлийн зургаан дүүрэгт дархлаажуулалтын ажил хийгдэж байна. Дархлаажуулалтын хоёр дахь тунг нийслэлийн төрийн албан хаагчдад хийгдсэн. Төрийн албан хаагчдаас өнөөдрийн байдлаар нийт хамрагдах ёстой 13836 төрийн алба хаагч дархлаажуулалтад давуу эрхтэйгээр хамрагдсан. Өнгөрсөн долоо хоногт манай улс вакцинаа татан авсан.
Тийм болохоор иргэдийг дархлаажуулах ажилдаа орсон. Тэгвэл өнөөдөр байдлаар 55726 иргэнийг вакцинд хамрууллаа. Өнөөдрийн байдлаар нэг дэх тунд 27277 иргэн ирж хамрагдсан бөгөөд хоёр дахь тунд 27449 иргэн тус тус ирж хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш I тунд 550144, II тунд 239928 иргэнийг хамруулаад байна.